"ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН 2019" ЭХЭЛЛЭЭ

2019.02.21

Төрийн албаны шинэ хууль түүнийг дагалдан гарах 47 журам, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн өөрчлөлт, баялгийн сангийн тэгш хуваарилалт, хөдөө аж ахуйн салбарын хөгжил зэрэг олон асуудлуудын талаар зөвлөлдөх “Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2019 эхэлж байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ болон 18 сумын Засаг дарга нар оролцож байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод 15 чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгчээ.