ДѲРВѲН СУМАНД АВТОМАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТ ХИЙЛЭЭ

2019.02.22

       2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр  Орон нутгийн тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтын 136.0 сая тѳгрѳгийн санхүүжилтээр Бигэр, Бугат, Тонхил, Шарга сумын Засаг даргын Тамгын газрын автомашины парк шинэчлэлтийг хийж УАЗ ХАНТЕР маркийн автомашиныг аймгийн Засаг дарга С. Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар хүлээлгэж ѳглѳѳ.

      Дашрамд дурдахад 2018 оны Улсын тѳсвийн 141.8 сая тѳгрѳгийн санхүүжилтээр Алтай, Баян-Уул, Дарив, Дэлгэр, Жаргалан сумын Засаг даргын Тамгын газарт УАЗ ХАНТЕР маркийн автомашин нийлүүлж, парк шинэчлэлт хийсэн юм.