АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛОВ

2019.03.04

            Улсын онцгой комиссын даргын  2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тушаалаар хаваржилт хүндэрсэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл,Увс аймгуудад ажиллах ажлын удирдамж батлагдан Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа  М.Энх-Амараар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсэг 2019 оны 03 дугаар сарын 02-ны ѳдѳр манай аймагт ажиллаж Улсын Онцгой комиссын шуурхай хуралдааныг зарлан хуралдууллаа.

            Ихэнх сум, багийн нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн, цасан бүрхүүл тогтсон, ѳвсний гарц муу зэргээс шалтгаалан хаваржилт хүндэрч болзошгүй байгааг аймгийн Засаг даргын орлогч Ж. Ганбат танилцуулав.

            Хүнс, хѳдѳѳ аж ахуй, хѳнгѳн үйлдвэрийн яамны дэд сайд Ж. Сауле Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг аймгийн Онцгой комиссын гишүүдээс зарим нэг асуудлаар тодорхой хариулт авч Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн Улсын нѳѳцийн ѳвснѳѳс 4000 тн ѳвс, 3000 тн тэжээлийг хаваржилт хүндэрсэн аймгуудад 50 хүртэлх хувийн хѳнгѳлттэй үнээр олгох шийдвэр гарсныг шуурхай хуралдаанаар онцоллоо. Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газарт Ковш, аймгийн Мал эмнэлгийн газарт Фургон маркийн автомашин ѳгѳхѳѳр болов.