НЯГТЛАН БОДОГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2019.03.04

 Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсээс  Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогчдод нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан гаргах, санхүүгийн программын мэдлэг олгох  сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгууллаа.“Тод” санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд гурван өдрийн сургалтыг удирдаж аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй нягтлан бодогчид хамрагдсан байна. Мөн энэхүү сургалтыг Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгуулжээ.