“ЭЭЖҮҮДЭЭ СОНСЪЁ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАА
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, үлгэр дууриалал болсон манлайлагч эмэгтэйчүүдийнхээ үгээр дамжуулж, өсвөр насны охид бүсгүйчүүдэд ухаарал хайрлах зорилгоор “Ээжүүдээ сонсъё” хэлэлцүүлгийг Есөн булаг сумын Засаг даргын тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, Хөөрхөн зүрхнүүдийн аянтай хамтран 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хүүхэд залуучуудын ордны “Мазаазай” театрт зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нээж үг хэлэв. Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн охид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч бүсгүйчүүд зэрэг 240 гаруй эмэгтэй тус хэлэлцүүлэгт оролцсон юм.
“Ээжүүдээ сонсъё” хэлэлцүүлгийн зочноор ИННЗ-ийн тэргүүн Г.Ундрам, МУГЖ дуучин З.Тэрбиш, эмч С.Жаргахсайхан, АБТ-ний ажилтан багш С.Мөнхбаяр, Бизнес эрхлэгч Б.Алтантуяа, Хаан банкны эдийн засагч Н.Пүрэвсүрэн нар уригдаж үнэтэй зөвлөгөө хайрлаж үйлдлээ эрхэмлэж байхыг захиж байлаа.