Аймгийн чадавхи бэхжүүлэх баг, Тогтвортой амжиргаа-3 төслийн сургалт болж байна

2019.03.13

           Орон нутгийн хөгжлийн сангийн шинэ журмын хэрэгжилтийг ханган ажиллахад чиглэсэн 5 гарын авлага боловсруулагдсан. Уг гарын авлагын 1, 2-р бүлэг буюу Багийн засаг дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, ОНХС-ийн ажлын хэсгийнхэнд зориулсан үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж ажиллах тухай аргачлалыг заах сургалт Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Хурлын зааланд  3-р сарын 11-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

           Сургалтад сум бүрээс 10 хүнийг оролцуулах ба хуваарийн дагуу Дэлгэр, Шарга, Тайшир сумдын сургалт амжилттай болж өндөрлөлөө.