“АРХИГҮЙ ОРЧИН-АРХИДАН СОГТУУРЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” АЯНЫ ТУГ, ДЭВТРИЙГ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАРТ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

2019.03.18

    2018 оны ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Архигүй Алтайчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөл 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гарган аймгийн Засаг даргаар батлуулан энэ сарын 11-ний өдөр болсон аймгийн төвийн албан байгууллагын удирдлагын шуурхай зөвлөгөөний үеэр нийт байгууллагуудад 10 чиглэл бүхий  албан бичгийг хүргүүлсэн билээ.

    Түүнчлэн аймгийн төвийн 32 албан байгууллагаар “АРХИГҮЙ ОРЧИН-АРХИДАН СОГТУУРЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор туг, дэвтрийг аялуулж эхэлсэн бөгөөд эхний байгууллага болох ГХБХБГ санаачилгатай, бүтээлч ажлуудыг зохион байгуулж дараагийн байгууллага болох аймгийн Биеийн тамир спортын газарт хүлээлгэж өглөө. 

 Туг, дэвтэр байгууллага тус бүрт долоо хоног аялах хугацаанд олон нийтэд чиглэсэн архины хор хөнөөл, хэрэглээг бууруулах үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилж дараагийн байгууллагад шилжүүлэх юм.