"Аавуудаа сонсъё" уулзалт ярилцлагыг зохион байгууллаа
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан нийгэмд зѳв үлгэрлэл, манлайлал болсон аавуудаар дамжуулж ѳсвѳр үеийн хѳвгүүдэд амьдралын зѳв чиглэл ѳгѳх зорилготой "Аавуудаа сонсъё" уулзалт ярилцлагыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Уулзалт ярилцлагыг Есѳнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, “Их буудал” ХХК хамтран зохион байгуулж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нээж үг хэлэв.
"Аавуудаа сонсъё" уулзалт ярилцлагын зочноор Монгол Улсын Гавьяат багш Ц.Сэвжид, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Гомбосүрэн, Хуульч, Дэд хурандаа Ж.Жаргал, аймгийн Онцгой байдлын газрын дарга, Дэд хурандаа З.Батжаргал, Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Р.Санжжав, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар АУ-ны сургуулийн сургалтын албаны дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.