Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2019.03.20

    Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг  тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэдийн дунд олон төрлийн спортын тэмцээнийг зохион байгууллаа.

     Иргэдийн дунд буудлагын тэмцээн, аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран дартс, хүчний 3 төрөлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 98 жилийн ой, Алтай хотын нэрэмжит Есөн булаг сумын аварга шалгаруулах сумын харцага, начин цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан зэрэг тэмцээнүүд болсон юм.   

    Тэгвэл Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын  дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн, буудлагын тэмцээнүүдийг зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулав.