Аймгийн чадавх бэхжүүлэх баг, Тогтвортой амьжиргаа-3 төслийн сургалт зохион байгуулагдаж өндөрлөлөө

2019.03.25

       Аймгийн чадавх бэхжүүлэх баг Орон нутгийн хөгжлийн сангийн шинэ журмын хэрэгжилтийг ханган ажиллахад чиглэсэн 5 гарын авлага боловсруулагдсан. Уг гарын авлагын 1, 2-р бүлэг буюу багийн Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, ОНХС-ийн ажлын хэсгийнхэнд зориулсан үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж ажиллах тухай аргачлалыг заах сургалт Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар  3 дугаар сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сум бүрээс 10 хүн оролцуулан явагдаж өндөрлөлөө.

      ОНХС-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан 193 хүн хамрагдаж, уг чадавхжуулах  сургалтыг ШУТИС-ын Бизнес удирдлагын багш, ОНХС-ийн сургагч багш М. Бурмаа, М.Заяа нар удирдан явуулсан юм.