Аймгийн БТСГ-аас архины хамааралтай 1 иргэний спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж, нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулжээ

2019.03.25

      “Архигүй орчин-Архидан согтуурлын эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж байгаа туг, дэвтрийн аян 3 дахь байгууллагадаа үргэлжилж байна.

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болсон  “Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга эрхлэгч нарын ээлжит зөвлөгөөн”-ий үеэр аймгийн БТСГ-ын дарга Н.Бямбацогт  туг, дэвтэр аялах хугацаанд олон нийтэд чиглэсэн архины хор хөнөөл, хэрэглээг бууруулахад бодит нөлөө болохуйц ажлаа тайлагнав. Ингэхдээ архины хамаарал бүхий Есөнбулаг сумын иргэн “Б”-г пүүз, бэлтгэлийн хувцсаар хангаж, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн Монгол цэргийн баярын өдрийг согтууруулах ундаагүй тэмдэглэх хүрээнд АДБ-ийн “Алтай” чуулгын уран бүтээлч залуустай нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулжээ.

       Туг, дэвтрийг  дараагийн байгууллага болох БОАУГ-т шилжүүлэв.