Есөнбулаг сумын V цэцэрлэгээс “Малчин” төсөлт тоглоомын тайланг танилцуулав
2019.03.27
Есөнбулаг сумын V цэцэрлэгийн багш, ажилчид, хүүхэд, эцэг эхчүүд хамтран таван хошуу мал, тэдгээртэй холбоотой хэрэгсэл,зан заншлаас суралцаж мал, юмсыг нэрлэх, тоглох явцдаа ашиглах ач холбогдолтой “Малчин” төсөлт тоглоомын тайланг танилцуулав. Тайланг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн НБХ-ийн дарга М.Эрдэнэбилэг, Есөнбулаг сум ЗДТГ-ын Нийгмийн ажилтан, багийн дарга нар үзэж тухайн цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа
Төсөлт тоглоомын явцад 50 гаруй төрлийн хэрэглэгдэхүүнийг хийж мөнгөн дүнгээр үнэлбэл 1 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотоод нөөц боломжоороо бүрдүүлсэн байна.