ЭРДЭНЭ, ЧАНДМАНЬ СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АРХИВЫН БҮРДҮҮЛЭХ ТАЛААР ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019.03.28

            Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгаас “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл хангах, баримт бичгийн стандартын бүрдэл хангалт, архивын баримт бүрдүүлэх” сэдэвт  чадваржуулах сургалтыг  2019 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Эрдэнэ, Чандмань сумын төрийн албан хаагчдад  зохион байгууллаа.

Тус сургалтад Эрдэнэ, Чандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль,  Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн  албан хаагчид, Багийн Засаг дарга, багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нар 64 албан хаагчид  хамрагдаж оролцлоо.

      Сургалтаар баримт бичгийн стандартын бүрдэл хангалт, баримт бичиг зохион бүрдүүлэх, чиг үүргийн дагуу хөтлөгдсөн баримт бичгийг эмхлэн цэгцэлж хадгаламжийн нэгж бүрдүүлж байгууллагын архивд шилжүүлэх,  архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар сургалт хийж, сургалтын сэдвийн дагуу даалгавар өгч багаар ажиллууллаа.

            Мөн дээрх 2 сумын 12 төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын баримтын хадгалалт хамгаалалт, өрөө байрны тохижилтын талаар үзэж, заавар зөвлөгөө өгч, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай программыг ажилтнуудын компьютерт суулгаж өглөө.

            Улсын үзлэгийн бэлтгэл хангаж ажиллах, шаардлагатай техник хэрэгсэл, тоног  төхөөрөмжийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулж ажиллах талаар байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар,  бичиг хэргийн ажилтнуудад  танилцуулж зөвлөн тусалж ажиллалаа.