Аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн- 2019” арга хэмжээ үргэлжилж байна

2019.03.30

          Аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн-2019” арга хэмжээ аймгийн Засаг даргын Тамгын  газрын Хурлын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Зөвлөгөөнд оролцож байгаа нийт 76 удирдах албан тушаалтанд Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба “Төрийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийн талаар мэдээлэл хийж байна.

      Энэ үеэр 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн сум, агентлагуудад батламж гардуулах, аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулах, Агентлагын дарга нартай 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өгөх зэрэг хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж өндөрлөх юм.