2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн сум, агентлагуудад батламж гардуулав.

2019.03.30

        Аймгийн ”Удирдах ажилтны зөвлөгөөн -2019” арга хэмжээ 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний үеэр хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж Засгийн газрын болон аймгийн Засаг даргын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилт, арга хэмжээг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, байгууллагын чиг үүргийн болон нээлттэй байдлын үзүүлэлтээрээ манлайлж, 2018 оны  ажлаараа тэргүүлсэн агентлаг, сумдад батламж гардуулав.

         2018 оны ажлын гүйцэтгэлээр Цагдаагийн газар тэргүүлсэн бол Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар тус, тус удаалсан байна.

         Сумдаас Бигэр сум “Тэргүүн” батламжийг хүртэж Тонхил, Жаргалан сумд удаах байруудын эзэлсэн байна.