Сумдын Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгууллаа

2019.03.30

     2019 оны 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд сумын Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад улсын үзлэгт бэлтгэх анхаарах асуудал, баримт бичиг зохион бүрдүүлэх, найруулга зүйн шаардлага, иргэдийн өргөдөл, гомдлын мэдээ, тайлан гаргахад анхаарах асуудал, баримт бичгийн найруулга зүйн шаардлага, архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмын  хэрэгжилт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэх, тоо бүртгэлийн үндсэн баримт бичгийн хөтлөлт, мэргэшлийн зэргийн материал бүрдүүлэх, шагналын журам, тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, ашиглах журам, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх  шинэчлэгдсэн программын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад 20 албан хаагч оролцлоо.

       Мөн сургалтаар архивын баримтын данс, бүртгэл, түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл, устгах хэргийн актыг зааврын дагуу үйлдсэн байдал, архивын баримтыг хүлээн авах, хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар багаар ажиллуулан дадлага ажил хийлгэлээ.