ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ “ХОТ СУУРИН ГАЗРЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.

2019.04.01

      Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл нь Говь-Алтай, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад 2019-2021 онд хэрэгжихээр болсон.

2019.03.25-ны өдөр тус төслийн зөвлөх Говь-Алтай аймагт ирж аймгийн холбогдох удирдлагуудтай уулзаж төслийн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн 2019.03.26-нд Алтай хотын хог хаягдлын бүтцийн судалгааг хийх чиглэлэлээр аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын удирдлага, албан хаагчдад сургалт орж 3-р сарын 27-ний өдрөөс эхлэн хог хаягдлын бүтцийн судалгааг гэр хорооллын 12 өрх, орон сууцны 12 өрхийг хамруулан хийхээр судалгааны ажлыг эхлүүлээд байна.

 

Уг төслийн хүрээнд доорх үндсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  • Төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулах;
  • Хуучин хогийн цэгийг дарж устгах;
  • Олон нийтийн оролцоотой нөхөн сэргээлт хийх;
  • Иргэдийг хогийг ялгаж, ангилах дадал хэвшилд сургах сургалтыг зохион байгуулах;
  • Сав, шил, цаасыг ялгаж, ангилах хог хадгалах зориулалтын өнгийн сав буюу контейнерыг нийлүүлэх;
  • Ангилан ялгалт хийсэн савтай хогийг цуглуулах, тээвэрлэх зориулалтын хогны машиныг нийлүүлэх;
  • Хогийг шахаж пресслэх байгууламж барьж, тоног төхөөрөмж суурилуулах;
  • Хогийг дахин боловсруулах төхөөрөмж суурилуулах зэрэг болно.