"Иргэдийн оролцоо- Байгаль орчны хяналт", "Эрүүл аюулгүй орчин- Таны оролцоо " сэдэвт сарын аяны нээлт боллоо.

2019.04.04

"Иргэдийн оролцоо- Байгаль орчны хяналт", "Эрүүл аюулгүй орчин- Таны оролцоо " сэдэвт сарын аяны нээлтийг 31 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон дотоод хяналт хариуцсан 60 гаруй ажилтан, албан хаагчдын хамруулан зохион байгуулав. Нээлтийн үеэр "Хөдөлмөрийн аюулгүй байдал, осол түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх", "Дотоод хяналт, түүнийг хэрхэн зохион байгуулах" талаар сургалтуудыг хийж, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр хийсэн гарын авлага материал тараан өгч, зөвлөмж өгч ажиллалаа.