ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019.04.15

      Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд манай аймагт ажиллана. Төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан “Жендэр ба хүний эрх” сургалт яг одоо аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын зааланд зохион байгуулагдаж байна. Мөн төрийн байгууллагуудад хүний эрхийн хяналт шалгалтын ажил  явагдах юм.