НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУДАЛГААНЫ БАГ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019.04.16

           НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын зөвлөх Sharlene Ramkissoon, Нийгмийн бодлогын хөтөлбөрийн ахлагч Н.Энхнасан, ХЭОН-ийн зөвлөх Б.Зояа нар 04 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд манай аймагт ажиллаж хөдөөгийн малчин өрхийн нийгмийн халамж, хүүхдийн нийгмийн хамгааллын тулгамдаж буй асуудалд судалгаа хийж байна. Түүнчлэн судалгааны хүрээнд Алтай, Бугат, сумдын сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдтэй малчин өрхийн амьдрал нийгмийн халамж үйлчилгээний хүртээмжийг судлах юм.