"ЗАЛУУСЫН ХѲГЖИЛ- БИДНИЙ ИРЭЭДҮЙ" АЯНЫ ХААЛТ ХАЛИУН СУМАНД БОЛЛОО

2019.04.22

    "Алтайн баялаг-залуус хѳтѳлбѳрийн хүрээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хѳгжлийн газраас зохион байгуулсан "Залуусын хѳгжил-Бидний ирээдүй" аян 18 сумын 4200 гаруй ѳсвѳр үе, залуус, 630 гаруй тѳрийн албан хаагчийг хамруулан Халиун суманд хаалтаа хийлээ.

Аяны хаалтад аймгийн Засаг дарга С.Гансэлэм оролцож газрын хол, цаг агаарын бэрхшээлээс үл халган 20 хоногийн турш, 2500 гаруй км замыг туулсан багийн 24 гишүүнд тусгайлан баяр хүргэж хамтарсан багийн сургалтыг зохион байгуулсан Сургагч багш А.Ундраа, Сэтгэл зүйн эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, залуусыг эерэг хандлагийн тухай сонирхолтой лекц уншсан Сэтгэл зүйч, Доктор Г.Наранбаатар нарт талархал илэрхийлэв.

    Дахин дурдахад аяныг аймгийн Эрүүл мэндийн газар, Хѳдѳлмѳр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, АДБ-ийн Алтай чуулга хамран зохион байгуулж эрүүл мэнд, хѳдѳлмѳр эрхлэлт, боловсролын асуудалд тодорхой мэдээлэл хүргэж урлагийн тоглолт толилуулсан юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн газар, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран элэгний B,C вирусийн илрүүлэг, Хеликобактерийн шинжилгээнд  3000 орчим хүнийг үнэ төлбөргүй хамруулж  аюулын харанга дэлдэж буй хорт хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж, нөхцөлүүдийн талаар товч танилцуулснаараа онцлог байлаа.

Аяныг сум бүртээ талархан хүлээн авч, залуусаа уриалж хамтран ажилласан бүх хүмүүст талархал дэвшүүлье.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хѳгжлийн газар