“ЦЭВЭР ОРЧИН-ЭРҮҮЛ АЛТАЙ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2019.04.23

   Монгол улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 225 дугаар тогтоолоор батлагдсан “Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аян иргэдийн оролцоотойгоор эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулан, орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 19-өөс 11 дүгээр сарын 19-ний хооронд үргэлжлэх юм. Тус аяныг Аймгийн ЗДТГ, ЭМГ, БОАЖГ, Хүйсийн говь цэцэг нуурын сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулж байна.