ЭМГЭНЭЛ

2019.04.30

БОРЫН ДОРЖДАГВА    /1955-2019/

            Говь-Алтай аймгийн  төр, захиргаа, нийгэм, олон нийтийн нэрт зүтгэлтэн Борын Дорждагва 2019 оны 04 сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.    

            Б.Дорждагва нь 1955 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран баг Бурхан Буудай уулын ар хормойд  малчин Борын ууган хүү болж мэндэлжээ.

            1971 онд дунд сургууль, 1984 онд Ховдын Багшийн Дээд Сургууль, 1992 онд Удирдлагын Хөгжлийн Институтыг дүүргэж,Түүх газарзүйн багш, Удирдлагын арга зүйч мэргэжил эзэмшин  1994 онд ХБНГУ-д, 2003 онд ОХУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн.

            Б.Дорждагва нь 1971-1972 онд Халиун сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчин, 1972-1974 онд Чацран бригадын Тоо бүртгэгч, 1975-1980 онд Халиун сумын захиргааны нарийн бичгийн дарга, 1984-1986 онд Аймгийн захиргааны Боловсролын хэлтсийн байцаагч, 1986-1991 онд Дарив сумын Сум нэгдлийн дарга, 1992-1996 онд аймгийн ЗДТГ-ын анхны дарга, 1997-2000 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2000-2009 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, аймгийн Улаан загалмайн хорооны дарга,  2000-2012 онд аймгийн МАН-ын хорооны дарга, 2008-2009 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэргийн Эрхлэх Газрын ахлах референт, 2009-2014 онд “Алтай Улиастайн ЭХС” ТӨХК, “Тайшир Гуулин УЦС ” ХХК-ий  гүйцэтгэх захирал,  2016оноос аймгийн Ахмадын хорооны дарга зэрэг  ажлуудад ухамсарт амьдралынхаа   45  жилийг  зориулсан Алтай нутгийн шилдэг тэргүүний удирдах ажилтан байлаа.

            Б.Дорждагва нь Говь-Алтай аймгийн МАН-ын хороог 12 жил удирдахдаа  бүх шатны  сонгуулиудад иргэд сонгогчдынхоо итгэлийг алдалгүй, дэмжлэгийг авч, ялалт байгуулан, аймгийн намын хороог шинэ байртай болгон,боловсон хүчин, аж ахуй, санхүүгийн хувьд бүрэн бие даан ажиллах боломжийг бүрдүүлэн  МАН-ын дээд шагнал “Ард түмний төлөө” өргөмжлөл, Тусгаар тогтнолын одон, МАН-ын Хүндэт тэмдэг, Эх орны төлөө медалиудаар шагнагдсан юм.    

            Б. Дорждагва нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа, МАН-ын их хуралд 9 удаа төлөөлөгчөөр сонгогдон, нутгийн  удирдах байгуулагыг удирдан, аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хүн ардын   амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн чадварлаг удирдагчийн зэрэгцээ  Монгол үндэсний уламжлал, соёлоо дээдлэн хөгжүүлэхэд өөрийн мэдлэг оюун, хүч чадлаа зориулсан “Аймгийн арслан”, спортын мастер, “Аймгийн алдарт ” уяач, аймагтаа хүмүүнлэгийн үйлсийг олон жил удирдан зохион байгуулсан Нигүүлсэнгүй үйлстэн   байсан. 

            Б.Дорждагва нь боловсролын болон төр захиргаа, олон нийтийн  байгууллагын удирдах ажилтнаар мэргэшин тогтвортой ажиллаж, Алтай нутгийн олон олон хүүхэд залууст ажлын арга барил, мэдлэг, дадлага олгосон багш, залуусыг халамжлан хүмүүжүүлэгч, бид бүхний дотны зөвлөгч, хамтран ажиллагч, Алтайчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байлаа.  

            Б. Дорждагвын хөдөлмөр бүтээлийгтөр засгаас өндрөөр  үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн”,   Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, ХХАА-н тэргүүний ажилтан, төрийн захиргаа, нутгийн удирдлагын болон Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгүүдээртус тусшагнажээ.

            Талийгаачийнэх оронч, тэнгэрлэг, эрхэмсэг, хөдөлмөрч хичээнгүй, үнэнч шударга,нутаг ус, олон түмнээ гэсэн нандин сайхан  сэтгэл зүтгэл, цайлган, гэгээлэг сайхан дүр төрх хань ижил, үр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд, хамтран ажиллагсад бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

            Талийгаачийн хань, үр хүүхдүүд, ахан дүүс, ойр дотныхондгүн эмгэнэл илэрхийлье.           

 

-УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД, УИХ-ЫН ГИШҮҮН Ж. ЭНХБАЯР                                                             

-МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР          

-ХАНЬ, ҮР ХҮҮХДҮҮД

-ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ, ЗДТГ, МАН-ЫН ХОРОО, АХМАДЫН ХОРОО,

-УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО, АЙМГИЙН БТСГАЗАР, АЙМГИЙН БСУГ,

-“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭХС” ТӨХК,“ТАЙШИР ГУУЛИН УЦС” ХХК,

-ХАЛИУН, ДАРИВ СУМЫН ИТХ, ЗДТГ 

-АЙМГИЙН МСУХОЛБОО, АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО