НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019.05.01

    -БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA)  -н санхүүжилттэй хэрэгжих “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ”  төслийн танилцуулга хийх,

-Сэтгэцийн эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж буй ажлын үр дүнг зөвлөлдөх,

-Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, явцтай танилцах

-Цахим орчин дахь хүүхэд хамгааллын үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэх

-Боловсрол, эрүүл мэндийн салбарын хүүхэд хамгааллын бодлоготой танилцах, зөвлөлдөх

-Хүүхэд хамгааллын чиглэлээр гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөлт хийх болон хүүхдэд ээлтэй өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөлт хийх талаар зөвлөлдөх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн бүрэлдэхүүн 05 дугаар сарын 01-нд аймагт ажиллаж байна.

      Бүрэлдэхүүнд НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутгийн хөгжлийн мэргэжилтэн Б.Тунгалаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөр үеийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Болорчимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэврийн байгууламжийн мэргэжилтэн Н.Батнасан, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA)  -н төслийн ажилтан Сү Жон Ким,НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн  санхүү хариуцсан ажилтан О.Ганчимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн захиргааны ажилтан Ц.Мөнххишиг,НҮБ-ын Хүүхдийн сангийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Цахим орчин дахь хүүхэд хамгааллын зөвлөх Б.Болорсайхан нар  багтсан байна.