ФРАНЦ УЛСЫН “АРЕД” ТББ-ЫН ТЭРГҮҮН ЖОАННА БУЛОНИНИ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2019.05.06

    Франц Улсын Аред ТББ-ын тэргүүн Жоанна Булонини болон Гийум Де Рубрукын холбооны төлөөлөгчид 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус аймагт айлчлан аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй уулзаж,  Ховд аймгийн Ховд хот, Булган суманд хэрэгжүүлж буй “Эко бие засах газар”, ”Био газын туршилт” төслийг танилцуулан тус аймагт хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн төслийн талаар Есөнбулаг сумын 8  багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, холбогдох орчны эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнүүдэд танилцуулах сургалтыг зохион байгууллаа.