БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019.05.07

     Боловсрол, соёл урлагийн салбарын байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын нэгдсэн сургалтыг Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгаас Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа.

     Ингэхдээ байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтад явагдах улсын үзлэгт бэлтгэх ажлын чиглэл, байгууллагын архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарах асуудал, баримт бичиг зохион бүрдүүлэх, найруулга зүй, зөв бичгийн дүрэм, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх талаар чадавхижуулах сургалт зохион байгуулж, байгууллагын архивын гэрчилгээг шинэчлэн олгож, сургалтад хамрагдсан ажилтнуудад сертификат олгов.

      Сургалтад сумдын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 78 ажилтан хамрагдлаа.