НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019.05.17

          НҮБ-ийн Хүүхдийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, МУИС, МУБИС-ийн багш зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 05 дугаар сарын 17-19-ний хооронд манай аймагт ажиллана.

      Ингэхдээ “Тэгш хамруулсан олон нийтийн оролцоот орон нутгийн хөгжил” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг, “Бага насны хүүхдийн цогц хөгжил” сургалтыг зохион байгуулж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм.