ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХЭРЭГЖИЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ БОЛЛОО

2019.05.17

      Аймгийн чадавх бэхжүүлэх баг, Тогтвортой амьжиргаа-3 төслөөс орон нутагт худалдан авах ажиллагааг хууль дүрмийн дагуу явуулах чадавхтай хүний нөөцийг бэлтгэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийг хангахдаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 төрлийн сургалт зохион байгуулагдаж давхардсан тоогоор нийт 215 төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа.  Үүнд:

       -2019 оны 5-р сарын 11-14-ний өдрүүд Худалдан авах ажиллагааны А-3 сертификатын сургалт аймгийн төв болон бүх сумаас 6 хүнийг оролцуулан 2 ангиар хичээллэж 114 хүн хамрагдсанаас 108 хүн шалгалтад орж 61 хүн тэнцэж 56,5%-ийн амжилттайгаар өндөрлөлөө.

      -2019 оны 5-р сарын 15-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах зорилгоор төслийн зүгээс бэлтгэсэн Модуль 3 буюу Худалдан авалт хэрэгжилтийн гарын авлагын сургалтад сум бүрээс 3 хүнийг оролцуулж 54 удирдах ажилтан хамрагдах байснаас цаг үеийн ажил, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Халиун, Бигэр, Есөнбулаг сумын албан хаагчид оролцож чадсангүй.

  -2019 оны 5-р сарын 16-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангахад зохион байгуулж чиглүүлэх үүрэгтэй ажиллах “Хөгжлийн чиглүүлэгч” сургалтанд Бигэр сумаас бусад сумын 3 хүн, Есөнбулаг сумын 8 багийн Нийгмийн ажилтан нар оролцож 56 албан хаагчийг чадавхжууллаа.