“ТЭГШ ХАМРУУЛСАН ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2019.05.17

        НҮБ-ийн Хүүхдийн сан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Тэгш хамруулсан олон нийтийн оролцоот орон нутгийн хөгжил” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулж байна.

       Уулзалт хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Хүүхдэд ээлтэй Алтай” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнэ нээж үг хэлсэн бол НҮБ-ийн Хүүхдийн сангийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Н.Цэрэннадмид, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, Сургагч багш О.Саранцэцэг нар удирдан явуулж байна.

     Түүнчлэн БСУГ, ГБХЗХГ, Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтнүүд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нийгмийн ажилтан, Баян-Уул, Бигэр сум болон II, III сургуулийн удирдлага, багш нар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн комиссын гишүүд нийт 26 хүн хамрагдаж байна.