Төрийн албаны зөвлөлөөс аймгуудын төрийн албаны салбар зөвлөлтэй цахим хурал хийлээ

2019.05.17

     Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс аймгуудын Төрийн албаны салбар зөвлөлтэй 05 дугаар сарын 17-нд  цахим хурлыг зохион байгуулав.

     Уг цахим хурлыг  Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг  удирдаж Төрийн албаны Зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нар мэдээлэл хийлээ. Түүнчлэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Амарзаяа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, аймаг дахь төрийн аудитын газрын дарга Х.Түвшинбаяр, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 

     Хурлаар “Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах журам”-уудын талаар мэдээлэл хийж, холбогдох асуудлаар санал солилцсон юм.