АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН X ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2019.05.20

      Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 10 дугаар хуралдаан 2019 оны 05 дугаар  сарын 18-ны өдөр хуралдаж Эрдэнэ сумын ЗДТГ-ын автомашины хөрөнгийн асуудал, аймгийн аюулгүйн нөөцийн агуулахын гадна талын хашаа барих ажлын төсөв, үлийн цагаан оготнотой тэмцэхэд шаардагдах багажны үнийн судалгаа, тооцоо, I, III, IV сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн тухай, аймгийн Засаг даргын бэлтгэл хөрөнгөнөөс хөрөнгө зарцуулах асуудлууд, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хөрөнгийг батлах тухай, Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэж, хөрөнгө акталж данснаас хасах, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Худалдах хөрөнгийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө худалдах тухай, Дахин үнэлгээний 2018 оны дүнгийн тухай хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд уламжлахаар шийдвэрлэлээ.

      Мөн Улаанбоомын УЦС-ыг дотоодын цэргийн хамгаалалтад авах тухай танилцуулгыг зөвлөлийн гишүүд сонсож, дэмжин хүсэлтийг Хууль зүй дотоод хэргийн сайдад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.