“АМЬДРАХ САЙХАН” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019.05.21

  “Гоо даль” групп,  Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлөөс  санаачлан Есөнбулаг сумын  ГХУССЗ  болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран "Архигүй- Алтайчууд" хөтөлбөрийн хүрээнд "Амьдрах сайхан" аяныг зохион байгуулж байна.

   Тус аяны хүрээнд аймгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, "Гоо даль" группийн төлөөллүүд оролцсон "Зангиагүй уулзалт"-ыг 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт Хүүхдийн ордны Хурлын танхимд зохион байгууллаа.

   Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ: “Аймгийн хөгжил дэвшил, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд  Иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд ач холбогдол өгч байгаад талархал дэвшүүлж анхаарах асуудлуудын талаар тодорхой чиглэл өгсөн юм.

  Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, ГБХЗХГазар зэрэг байгууллагууд "Архигүй-Алтайчууд" хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, Гэр бүлд тулгамдаж буй асуудлууд, Гэмт хэргийн өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр мэдээлэл  хийн хамтран ажиллах чиглэлээ танилцууллаа. Мөн "Баялаг бүтээгчдийн холбоо", ҮХХолбоо "Хайрлагдсан Алтай" ТББ, иргэдийн төлөөллүүд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.