ЗАЛУУ ЭЭЖҮҮД ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ НЭГДЭЖ БАЙНА

2019.05.24

        Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг Залуучууд хөгжлийн төв, "Гоо даль" групп, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ санаачлан 2019 оны 04 дүгээр 01-ны өдөр эхэлсэн бөгөөд гэртээ хүүхдээ хардаг залуу ээжүүд энэ хөтөлбөрт хамрагдаж 1 сар 15 хоногийн хугацаанд хувь хүний хөгжлийн сургалтуудад амжилттай суралцсан юм. 

Тэд хөтөлбөрийнхөө төгсгөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, өрх толгойлсон ээжүүдийг ажлын байраар хангах, тэдгээр гэр бүлд өсч торниж байгаа хүүхдүүдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх зорилготой "Ээжүүд гэрэлт Ирээдүйн төлөө" сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж 6 сарын 1 нд дуусгахаар хичээн ажиллаж байна.