“ЭХ ҮРСИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2019.06.01

   Дэлхийн ихэнх улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын  хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нээлтийн арга хэмжээ аймгийн төв талбайд үрсийн инээд, жаргалын дуунд хөглөгдөн зохион байгуулагдлаа.

Аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Гансэлэм нээлтийн үгэндээ 2019 оныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласныг онцлон тэмдэглэсэн юм.

    Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир,  аймгийн “Хүүхдийн элч” Л.Энхнасан, Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин нар оролцлоо.

   Түүнчлэн Хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалж, хөгжил, төлөвшил, боловсролыг дэмжин, Монгол улсын Засгийн газрын бодлого зорилтод нийцүүлэн олон ажлыг өрнүүлж байгааг дурдсан юм. Аймгийн хэмжээнд  2018 онд хүүхдийн сурч боловсрох орчныг дэмжин 3 сургууль, 2 дотуур байр, 4 цэцэрлэг, төв номын санг шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлсэн бол энэ онд 2 сургууль, 3 дотуур байр, 6 цэцэрлэг, спорт заал 4, усан бассейн, музей нийт 17 барилга байгууламжийг зөвхөн хүүхдийн сайн сайхны төлөө шинээр эхлүүлж байна.