АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДҮҮДИЙН ХАДГАЛАМЖИЙН ДЭВТЭРТ ХУРИМТЛАЛ ХИЙВ

2019.06.01

    Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн санаачлагаар бүтэн ѳнчин хүүхдийг мѳнгѳн хадгаламжтай болгох зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрийг тохиолдуулан хүүхэд тус бүрт 100,000 тѳгрѳгийн хадгаламжийн дэвтэр нээж гардуулдаг уламжлалтай.

Тус арга хэмжээ 3 дахь жилдээ зохион байгуулагдаж энэ жилийн хувьд 46 хүүхэд хамрагдлаа.

      Мөн бүтэн ѳнчин 14 хүүхдэд тодорхой нэр бүхий байгууллагын дарга, мэргэжилтнүүд бэлэг гардуулсан юм.