ОЮУН САНААГ ОРОН НУТАГТАА...
2019.06.01
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Зохиолч, яруу найрагч Р.Эмүжин нар "Оюун санааг орон нутагтаа" түгээн дэлгэрүүлж бүх насныханд зориулсан ухаалаг үлгэр 6 цуврал, 3000 номыг аймгийн Ерѳнхий боловсролын сургуулиудын номын сан, Нийтийн номын сан, сургуулийн ѳмнѳх боловсролын байгууллага, бүтэн ѳнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүд мѳн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт эмчлүүлж буй хүүхдүүд, тѳрѳх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ээжүүдэд хүргэлээ.
Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрийн хүрээнд зохион байгуулагдсан бүх тѳрлийн уралдаан тэмцээн урлагийн тоглолтод оролцсон хүүхдүүдэд дээрх 6 цуврал номоо зохиогч өөрийн биеэр хүрэлцэн ирж гардууллаа.