"ХҮҮХДЭЭ СОНСЪЁ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019.06.01

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Мазаалай” театрт “Хүүхдээ сонсъё” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг нээж  аймгийн засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн  С.Гансэлэм, үг хэлж, хүүхдийн төлөө хийж, хэрэгжүүлж буй ажлын тайланг товч танилцуулсан юм.

     Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, ГБХЗХГ-ын дарга С.Болормаа, Төрийн соёрхолт зохиолч Чадраабалын Лодойдамба гуайн зээ охин, Аймгийн хүүхдийн элч Л.Энхнасан, зохиолч яруу найрагч Р.Эмүжин нар оролцож, хүүхдүүдийн санаа бодлыг сонсож, ярилцан харилцан мэдээлэл солилцлов

Хэлэлцүүлэгт оролцогч хүүхдүүд  “Хүүхдийн VI  чуулганы үеэр амласан амлалтуудын биелэлтийг асууж хариулт авсан бол, Аймгийн засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Гансэлэм сар бүрийн 25 нд, Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийг оролцуулсан хурал зохион байгуулж, хүүхдүүдтэйгээ ярилцаж, санаа бодлыг нь сонсож байхаа амлалаа.

     Тус арга хэмжээнд оролцсон хүүхдүүдэд зохиолч яруу найрагч Р.Эмүжин өөрийн зохиол бүтээлийг дурсгал болгож гардууллаа.