ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2019.06.03

    Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар зургаан хэлтсийн дарга, ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд, ОНӨГ-ын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж 2019 оны бараа, ажил үйлчилгээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийг сонсч, ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө.

     Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний  гүйцэтгэл 76,3 %  байна. Зарлагдаагүй байгаа 14 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг 06 дугаар сарын 10-ны дотор яаралтай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.