БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2019.06.11

     Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг арга хэмжээ өнөөдөр буюу  06 дугаар сарын  11-ы өдөр манай аймагт зохион байгуулагдаж байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг боловсруулахад орон нутгийн саналыг тусгах, үр дүнг нэгтгэн орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн иргэд, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулах ажлыг зохион байгуулахад орших юм.

     Уг  хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ   -ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нар үг хэлсэн бол  Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаагаар ахлуулсан ажлын хэсгийн хамт олон оролцож байна.

Мөн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар,  иргэд, ТББ-ууд, ААН-ийн төлөөлөл хамрагдаж байна.