МОНГОЛ УЛСЫН ТѲРИЙН АЛБАНЫ ЗѲВЛѲЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019.06.15

          Монгол Улсын Тѳрийн албаны зѳвлѳлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт 2019 оны 06 дугаар сарын 14,15-ны ѳдрүүдэд албан томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг Тѳрийн албаны зѳвлѳлийн ахлах референт  Г.Зоригтбаатар, Тѳрийн албаны зѳвлѳлийн ахлах мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ, Тѳрийн албаны зѳвлѳлийн ажилтан Э.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

          Дээрх ажлын хэсэг нь орон нутаг дахь тѳрийн захиргааны байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зѳвлѳлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн зѳвлѳгѳѳ ѳгѳх, Тѳрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Тѳрийн албаны тухай хуулийг дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг тѳрийн албан  хаагчдад сурталчлан таниулах зорилгоор сургалт зохион байгуулж байна.

          Сургалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар болон түүний хэрэгжүүлэгч агентлаг, сумдын Засаг даргын  Тамгын газрын дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нар, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд зэрэг нийт 270 орчим төрийн албан хаагч хамрагдаж байна.