ТѲРИЙН АЛБАНЫ ЗѲВЛѲЛИЙН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Б.ИДЭРЧУЛУУН АХМАДУУДТАЙ УУЛЗЛАА

2019.06.17

       Монгол Улсын Тѳрийн албаны зѳвлѳлийн ажлын хэсэг 06 дугаар 14,15-ны өдрүүдэд аймагт ажиллах явцад Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Идэрчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан 9 ахмадыг хүлээн авч уулзлаа.

       Уулзалтаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллах, сургалт сурталчилгааг төрийн байгууллагуудад зохион байгуулах талаар ахмадуудтай зөвлөлдөж тэдний үзэл бодлыг сонсож, санал хүсэлтийг хуваалцсан юм.