ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА В.РЭНЦЭНДОРЖ АЛБАН АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

2019.06.17

     Говь-Алтай аймгийн Засаг даргын ажил хүлээлцэх арга хэмжээ 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болж  аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ,  аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

    Аймгийн Засаг даргаар 2016-2019 онд ажилласан  Засаг дарга С.Гансэлэм “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” тул Төр, түмнээ хүндэтгэж буйгаа илэрхийлээд тамга, тэмдгийг хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ. Түүнчлэн аймгийн хөгжил дэвшил, ард иргэдийн төлөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.