АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЕСӨНБУЛАГ СУМЫН ИТХ, ЗДТГ-ЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2019.06.22

      Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж 2019 оны 06 сарын 19-нд Есөнбулаг сумын ИТХ, ЗДТГ-ын удирдлага, албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонсож, аймгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл ярилцлага хийлээ.

       Энэ үеэр иргэдийн удаа дараагийн гомдлыг үндэслэн сумын тохижилт, хог хаягдал, нохой муур устгал, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо, хяналт, аймгийн төвийн эргэн тойрон нутаглаж байгаа бусад сумдын малчдад авах арга хэмжээ цаашлаад Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх улмаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах гээд хэд, хэдэн чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллаа.

        Мөн аймгийн Тохижилт үйлчилгээний газрын  дарга, албан хаагчидтай санал сонилцож уялдаатай, үр дүнтэй хамтарч ажиллах асуудлыг хэлэлцлээ.