СУМДЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ МОТОЦИКЛЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019.06.24

     УИХ-ын гишуун Ш.Раднаасэд болон Цагдаагийн ерөнхий газраас Цагдаагийн байгууллагын парк шинэчлэлт, алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн 10 сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарын албан харэгцээнд DAYUN-150 маркийн мотоцикль хүлээлгэн өглөө.

      Ингэснээр гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.