АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

2019.11.13

    Аймгийн төвийн албан байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдлаа. Шуурхай зөвлөгөөний үеэр:

1.Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан болон ирэх долоо хоногт зохион байгуулагдах томоохон ажлууд, 70481111 дугаарын утсанд ирсэн 20 гаруй иргэний санал, гомдлын талаар:

2.Монгол банкны аймаг дахь салбарын дарга А.Ганчимэг Монгол банкны үйл ажиллагааны талаар:

3.Аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл  хойд бүсийн сумдад ажилласан талаар тус, тус мэдээлэл өглөө.

     Түүнчлэн аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлд анхаарч ажиллах чиглэл өгч, албан байгууллагын дарга нарт ажилдаа хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг анхааруулан дараах үүрэг, даалгавруудыг өглөө. Үүнд:

-Архидан согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог багасгахад арга хэмжээ авч ажиллах: /Цагдаагийн газар, Хууль эрх зүйн хэлтэс/

-Сумдад и-баримт өгдөг аж ахуй нэгж цөөхөн байгаа тул, иргэдэд татварын хөнгөлөлт эдлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах:/Татварын хэлтэс/

-Сумын иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй учраас В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаж чадахгүй байна. Иймд холбогдох арга хэмжээ авч ажиллах:/Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс/

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллах, /Санхүү төрийн сангийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/

-Сумд эргэлтийн эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох асуудлаар яаралтай арга хэмжээ авч ажиллах /Эрүүл мэндийн газар, Нийгмийн бодлогын хэлтэс/

-Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран зохион байгуулах иргэний үнэмлэх аваагүй болон хугацаа сунгуулаагүй, нийгмийн эрсдэлтэй бүлгийн бичиг баримт зайлшгүй авах шаардлагатай иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах:

-Үлийн цагаан оготныг устгах ажилд мэргэжлийн анги байгууллагууд, иргэдийг уриалан өргөнөөр оролцуулах /Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар/

-Орон нутгийн төсөв,орон нутгийн хөгжлийн сангаас хийх ажлуудын саналыг иргэдээс авах /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар /

-Ирэх онд орон сууцны гадна талын засварыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа тул орон сууцнуудад СӨХ-г байгуулах ажлыг зохион байгуулах: / Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар/

-Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн бүтээлч саналуудыг эрэмбэлэх, Нутгийн зөвлөлтэй хамтран хийх ажлын  төслийн тооцоог танилцуулах: /Засаг даргын зөвлөх В.Сүррагчаа, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс/

-Есөнбулаг суманд иргэдийн бүлгээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж,улсын комисс ажиллуулан хүлээж авахад анхаарах: /Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/

- Боловсон хүчний томилгоотой холбоотой журмыг шинээр батлуулан хэрэгжүүлэх: /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс/

- Бугат суманд олгосон Онцгой комиссын санхүүжилтийг шалгаж ажиллах /Цагдаагийн газар, Санхүүгийн хяналт аудитын хэлтэс/

- Хүүхдэд чиглэсэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүдэд анхаарсан бодлого гаргаж ажиллах: /Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар/

- Худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдэд Жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгох талаар чиглэл гарган ажиллах: /Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар/

-Уул, уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ажлын хүрээнд хамтран ажиллах саналаа Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх: /Холбогдох байгууллагууд/

- 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулах. “Их говийн тэмээний баяр-2019” арга хэмжээнд жуулчдыг татан оролцуулахад анхаарч ажиллах: /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар/

-120 айлын орон сууцны усан хангамжийн /насос/ ашиглалтыг хариуцах “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ яаралтай хүлээн авах:

-11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах аймгийн Ардын авьяастны анхдугаар наадмыг үр дүнтэй зохион байгуулах:/Албан байгууллагын дарга нар/

-Төв суурингийн өвөлжилтийн бэлэн байдалд холбогдох газрууд хяналт тавьж, цаг агаар муудах талаар сэрэмжлүүлэх мэдээг иргэдэд хүргэж ажиллах. /Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Ус цаг, уур орчны шинжилгээний алба, ГА-АЗЗА/

            -Есөнбулаг сумын хэмжээнд хийсэн гэрэлтүүлгийн ажлыг яаралтай дуусгаж, гэрлийг өглөө, оройд тогтмол асаах /Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Алтай хотын тохижилт үйлчилгээний газар /

            -Сумдын Засаг дарга нар бэлчээр ашигласны түрээсийг аймгийн Засаг даргатай зөвшилцөн мөрдөж, отрын айлуудад анхаарал хандуулан ажиллах. /СумынЗасаг дарга, Хөдөө аж ахуйн газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс/ 

            - Аймгийн төвийн гудамжны бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлэх, дутуу хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг шахаж дуусгах /Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /

            - Төмөр авдаг цэг, түлшний зах, мал нядлах цэгийг төрөлжүүлж, цэгцлэх: /Засаг даргын зөвлөх В.Сүррагчаа, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар/ зэрэг үүрэг, даалгавруудыг өглөө.