МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР, УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАРИЛДААН БОЛЛОО

2019.11.24

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан хүчит 32 бөхийн барилдаан  2019  оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулагдлаа.

Тус барилдаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх Аймгийн начин С.Жаргалзаяа түрүүлж, Есөнбулаг сумын харьяат Сумын заан Г.Загдаа үзүүрлэсэн байна. Их шөвөгт Тонхил сумын харьяат Аймгийн начин М.Насанбат, Цээл сумын харьяат Д.Алтаншагай нар шалгарлаа.