ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
“Их говийн тэмээний баяр 2019” XII наадмын хүрээнд аймгийн тэмээчдийн зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж 18 сумын 400 гаруй тэмээчид оролцлоо.
Зөвлөгөөний үеэр аймгийн ХХААГ-ын дарга Б.Баян-Эрдэнэ “Тэмээн сүргийн өнөөгийн байдал цаашдын төлөв” сэдвээр, ХААИС-ын Доктор П.Эрдэнэтогтох “Мал аж ахуйн үйлдвэрийг эрчимжүүлэх, чинээлэг малчин болох” сэдвээр илтгэл тавьж, оролцогчид зөвлөмжийн шийдвэрийг санал нэгтэй баталлаа.
Түүнчлэн “Шилдгийн шилдэг тэмээчин”-ээр Төгрөг сумын тэмээчин Т.Чулуунбаатар, “Шилдэг тэмээчин”-ээр Алтайн сумын н.Пүрэвдорж, Эрдэнэ сумын Н.Батсуурь, Хөхморьт сумын Ө.Шагжсүрэн нар шалгарч шагналаа гардлаа.
Мөн ХХААХҮ-ийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, ХХААХҮ-ийн яамны жуух, аймгийн ИТХ-ын жуух, “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр нэр бүхий тэмээчдийг шагнаж урамшууллаа.
.