МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2019.11.26

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Удирдах зөвлөлийн хурал 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

   Уг хурлаар Удирдах зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж сонгогдож, Удирдах зөвлөлийн дүрмийг батлан, МСҮТ-ийн 2017, 2018 он болон 2019 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өглөө.

   Удирдах зөвлөлийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийг  зохицуулах  газрын дарга А.Халиунаа, аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Алтайбаатар болон МСҮТ-ийн багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.