“АВЛИГА БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ ЭССЭ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019.12.12

     Авлигын эсрэг олон улсын өдөр, хүний эрхийн өдрийг  “Авлигагүй нийгмийн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж “Авлига ба хүний эрх” сэдэвт эссэ нийтлэлийн уралдааныг  аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын  ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

   Тус уралдаанд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын I, III, IV  сургууль , Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар  сургуулийн Лицей, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын нийт 18 эссэ нийтлэл ирснээс Тэргүүн байранд I дүгээр сургуулийн 12в ангийн сурагч У.Болоршагай, Дэд байрт Лицей ахлах сургуулийн 10а ангийн сурагч О.Баярмаа, Гутгаар байрт IV сургуулийн 12а ангийн сурагч Б.Сайнбаяр, Тусгай байрт Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн Цахим, тоног төхөөрөмжийн үйлчилгээний 2-р ангийн сурагч А.Ундармаа, Тусгай байрт, Их зураач Б.Шаравын нэрэмжит  III сургуулийн 11б ангийн сурагч Б.Уянга нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

    Эссэ нийтлэлийн уралдаанд байр эзэлсэн сурагчидтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уулзаж эссэ нийтлэлийн талаар асуулт асууж, санал бодлыг нь сонсож, цаашид Төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулж, ил тод хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, боловсролын салбарт хийгдэж буй ажлын  талаар харилцан ярилцаж,   шагналыг гардуулж өглөө.

 

 

.