“ЦАГЛАШГҮЙ БУЯНТ” КОМПАНИ НЭГ САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2020.03.06

     Шинэ төрлийн корона вирус /COVID-19/-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх эрхэм үйлсийг дэмжиж  төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн төлөөлөл хандивын аянд нэгдсээр байна.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй эрхэм үйлсэд сэтгэлийн өглөг болгож “Цаглашгүй буянт” ХХК 1.000.000 /нэг сая/ төгрөг хандивласныг тус компанийн захирал А.Нэргүй хүлээлгэж өглөө.

    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.